“The Job Interview” реалити шоу нэвтрүүлэг бол ажил олголтын жинхэнэ орчныг бодитоор харуулсан реалити форматтай цуврал нэвтрүүлэг юм. Үзэгчид хаалганы цаана өрнөдөг ажлын ярилцлагын эгзэгтэй мөчүүд, хүний хувь тавилан шийдэгддэг агшнуудыг яг л хажуугаас нь ажиглаж буй мэтээр мэдрэх болно.
Энэхүү нэвтрүүлэг нь зүгээр нэг шоу биш. Харин ажилд орох ярилцлагын ур чадвар, ажил олгогчийн хандлага, байгууллагын соёлын тухай үнэт мэдлэг сургамжийг бодит кейсээр дамжуулан хүргэх бодлогын хөтөлбөр юм.
БОДИТ ЯРИЛЦЛАГА
БОДИТ БОЛОМЖ
Нэвтрүүлэгт оролцох Ажил олгогч тал:
Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг дараах шаардлагыг хангасан байгууллагууд оролцоно:
- Нээлттэй ажлын байр зарласан, ажлын нөхцөл, шаардлага тодорхой
- Шударга, ил тод ярилцлагын процессыг дэмждэг
- Хүний нөөцийн соёл, компанийн үнэт зүйлсээ олон нийтэд танилцуулах хүсэлтэй
- Карьер хөгжлийн бодлоготой, ур чадвартай ажилтныг үнэлдэг
- Компанийн төлөөлөл ажлын ярилцлагыг хийж, бодит шийдвэр гаргана
Ажил горилогч талын онцлог
- Нээлттэй ажлын байранд анкет бөглөж, бодитоор өрсөлдөж буй хүмүүс
- Ярилцлага нь бичлэгт орохыг албан ёсоор зөвшөөрсөн
- Өөрийн карьерыг шинээр эхлүүлэхээр шийдсэн дараах төрлийн оролцогчид:
• Шинэ мэргэжил сонгогчид (career switchers)
• Завсарлага авсан ч эргэн ажиллахыг хүсэгчид
• Гадаадаас ирсэн, эсвэл гадаадад ажиллаж байсан хүмүүс
• Эрүүл мэнд, гэр бүл, амьдралын нөхцөлөөс шалтгаалан тодорхой хугацаанд ажил хийгээгүй байсан ч дахин ажлын талбарт гарахыг зорьж буй хүмүүс
• Сэтгэл хөдөлгөм түүхтэй, сорилт давж буй урам зоригтой хүмүүс
Нэвтрүүлгийн бичилт хийх хугацаа:
Нэвтрүүлгийн бүтцийн мэдээлэл:
Хэрэв та нэвтрүүлэгт оролцож хамтрагч байгууллагуудын санал болгож буй ажлын байранд өөрийгөө сорьж үзэх хүсэлтэй бол дараах хаягуудад ажлын намтар (“CV”)-аа явуулаарай.
Zangia.mn:
Централ ТВ | Продакшн баг: saruul.a@Centraltv.mn