Formatted Shows

The Job Interview S2

“TheJob Interview” бол ажил олголтын жинхэнэ орчныг бодитоор харуулсан реалити форматтай цуврал нэвтрүүлэг юм. Ажил горилогч ажил олгогчтой гар барьж мэндлэх цагаас эхлээд ажлын ярилцлагын үеэрх асуулт, хариулт болон тухайн ажилд тэнцэх тэнцэхгүйн мөчийг бодитоор харуулдгаараа онцлог юм.

Энэхүү нэвтрүүлэг нь зүгээр нэг шоу биш — харин үзэгчдэд ажилд орох ярилцлагын ур чадвар, ажил олгогчийн хандлага, байгууллагын соёлын тухай үнэт мэдлэг,сургамжийг бодит кейсээр дамжуулан хүргэх бодлогын хөтөлбөр юм.


БОДИТ ЯРИЛЦЛАГА

БОДИТ БОЛОМЖ

Нэвтрүүлгийн онцлог

- Ажил горилогчдод бодит ярилцлагын орчныг харуулж, өөрийгөө хэрхэн илэрхийлэх,ярилцлагад хэрхэн бэлтгэх талаар урам зориг, мэдлэг, сургамж өгөх; болон

- Байгууллагын соёл, үнэт зүйлс, хүний нөөцийн бодлого, үнэлгээний зарчмыг олон нийтэд таниулах зорилготой

Ажил олгогч талын шалгуур, оролцоо

Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг дараах шаардлагыг хангасанбайгууллагууд оролцоно:

- Нээлттэй ажлын байр зарласан, ажлын нөхцөл, шаардлага тодорхой байх;

- Шударга, ил тод ярилцлагын процессыг дэмждэг;

- Хүний нөөцийн соёл, компанийн үнэт зүйлсээ олон нийтэд танилцуулах хүсэлтэй;

- Карьер хөгжлийн бодлоготой, ур чадвартай ажилтныг үнэлдэг;

- Компанийн төлөөлөл ярилцлагыг хийж, бодит шийдвэр гаргана

Ажил горилогч талын онцлог

- Нээлттэй ажлын байранд анкет бөглөж, бодитоор өрсөлдөж буй хүмүүс

- Ярилцлага нь бичлэгт орохыг албан ёсоор зөвшөөрсөн

- Өөрийн карьерыг шинээр эхлүүлэхээр шийдсэн дараах төрлийн оролцогчид:

• Шинэ мэргэжил сонгогчид (career switchers)

• Завсарлага авсан ч эргэн ажиллахыг хүсэгчид

• Гадаадаас ирсэн, эсвэл гадаадад ажиллаж байсан хүмүүс

• Эрүүлмэнд, гэр бүл, амьдралын нөхцөлөөс шалтгаалан тодорхой хугацаанд ажил хийгээгүйбайсан ч дахин ажлын талбарт гарахыг зорьж буй хүмүүс

• Сэтгэл хөдөлгөм түүхтэй, сорилт давж буй урам зоригтой хүмүүс

Date
Coming Soon
Details

Нэвтрүүлгийн зураг авалт хийх хугацаа:

• 06/11 - 06/26

Нэг дугаарын үргэлжлэх хугацаа:

• 70 минут

Нэвтрүүлгийн бүтцийн мэдээлэл:

• Нэвтрүүлгийн дугаар

• Нэвтрүүлэгт ажлын байр зарлаж оролцох компанийн тоо - 2

• Компанийн санал болгож буй ажлын байр - 18

• Нэгажлын байранд өрсөлдөх ажил горилогчийн тоо - 4

 

Хэрэв та нэвтрүүлэгт оролцож хамтрагч байгууллагуудын санал болгож буй ажлын байранд өөрийгөө сорьж үзэххүсэлтэй бол дараах хаягуудад ажлын намтар (“CV”)-аа явуулаарай.  

Zangia.mn

Централ ТВ | Продакшн баг: info@centraltv.mn

Partners
No items found.
No items found.

More shows